Бид энэ удаа үндэсний хэв загвар төдийгүй агуулга, хэрэглээг жинхэнэ амьдралд шууд тусгалаа олж буулгаж чадсан хамт олны бүтээгдэхүүнийг онцолж байна.
Эсгий бүтээгдэхүүн гэхээр байгальд ээлтэй, эрүүл мэндэд сайн, өмсөхөд эвтэй гэдэг сэтгэгдэл шууд буудаг билээ.
Харин Mesgi-ийн хамт олон бидний төсөөлөлд байдаг эсгий улавч, шаахайн эв дүй тааруу үзэмжийг эвдэлж орчин цагийн, загварлаг, шинэлэг бүтээгдэхүүн болгон суулгаж чаджээ.

“X” ЗАГВАР
16 жилийн туршлага, чанар дээр бүтсэн Хавар, Намар болон дулаан өвлийн улирал өмсөх боломжтой. X загвараа танилцуулж байна. Мерино хонины ноосыг хөнгөн ултай хослуулан урласан ба байгальд ээлтэй, дулаан бөгөөд хөнгөн тус гутлыг 5 өнгөнөөс сонгон авах боломжтой.

ГЭРИЙН ЭСГИЙ ШААХАЙ ТАНЫ ХӨЛИЙГ ДУЛААН БАЙЛГАНА
Гэрт болон оффис дотор өмсөх зориулалттай эсгий шаахай нь чийгийг өөртөө шингээж таны биеийн дулааныг хадгалах ба үхрийн цэвэр арьсаар уллаж өгсөн нь эдэлгээг удаашруулж тав тухыг бий болно. Гэртээ эсвэл оффис дотроо дулаан болоод чийг татахгүй шаахай хайж байвал танд ROYAL загварыг санал болгож байна.

БАЛЛЕРИНА ЗАГВАР









