Түргэний машинд эмчээс гадна сувилагч мөн зорчиж явжээ. Эмчийн хувьд Баянхонгор аймгийн мэс заслын урдаа барьдаг эмч нарын нэг байсан бөгөөд Улаанбаатарт эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдээ сувилагчийн хамтаар тээвэрлэн явж байжээ. Нас барсан иргэдийн дунд хоёр нь хүүхэд байсан байна.
Орон нутгийн замд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой, нэгнээ хүндэлж, гэрлээ шилжүүлэн, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.
Осол гаргасан автобус нь Улаанбаатар-Завханы чиглэлд явж байж. Түргэний машинд эмч, жолоочоос гадна 8 хүн зорчиж явжээ. Ослоор эмч, жолоочоос гадна дөрвөн хүн нас барсан. Харин автобусны зорчигчдын хувьд хүнд гэмтэл аваагүй байна.









