- Бүлээн цай уух – Хүнд хоол, ялангуяа мах ихтэй хоол идсэний дараа бүлээн цай уух нь тос, өөхний задралыг хурдасгана.
- Сунгалт хийх – Хэт ачаалалтай дасгал хийхээс зайлсхийж, харин зөөлөн сунгалтын дасгал эсвэл тайван алхалт хийх нь хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө.
- Хэт их ус уухгүй байх – Их хэмжээний ус уух нь ходоодны хүчил шингэлэгдэж, махны боловсруулалтыг удаашруулна.
- Хоолны дараа жимс идэхгүй байх – Мах ихтэй хоол идсэний дараа шууд жимс идэх нь исэлдэлтийн процессыг хурдасгаж, гэдэс хийгээр дүүрэх магадлалыг нэмэгдүүлдэг.
- Эслэгтэй хүнс нэмэх – Мах ихтэй хоол идсэний дараа хүнсний ногоо, эслэг ихтэй хүнс хэрэглэх нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.
Та бүхэн баярын өдрүүдээрээ эрүүл мэндээ бодоорой.









