Та бүхэндээ гоо сайхан, спа-д орж цаг мөнгөө үрэлгүйгээр нүүрний арьсаа өнгөлөг сайхан болгох гэрийн нөхцөлд туршиж үзэх зөвөлгөөнүүдийг хүргэе.
- Нүүрний иллэг хийх.
Нүүрний арьс чангаруулах массаж нь ямар ч төрлийн арьс чангаруулагч маскнаас илүү үр дүн үзүүлдэг. Та хурууныхаа өндгөөр нүд хацараа тойруулах маягаар илж илэх болгондоо арьсаа 2 тийш нь бага зэрэг татаж, чангалах маягаар иллэг хийж байгаарай. Хурууны өндгөөр массажыг өдөрт нэг удаа 5-10минут л хийсэн байхад та арьсаа унжхаас айх хэрэггүй.
- Гүн цэвэрлэгч маск бэлтгэх.
Энэ бол туйлын хялбар бөгөөд үр дүнтэй маск. Таньд ердөө шинэхэн гонидны навч, хагас аяга сүү, 1 хоолны халбага зуун настын шүүс байхад л хангалттай. Эдгээрийг нийлүүлж өтгөн болтол нь хутгаад нүүрэндээ 2 орчин минут маск болгож тавиад бүлээн усаар угаана. Энэхүү маск нь арьсыг зөөлрүүлж, дээд зэргээр цэвэрлэх болно.
- Арьс сэргээгч маск
Арьс тань өнгөө алдаад, хуурайшаад байвал 1 ширхэг өндөгний цагаан, 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балийг сайтар жижиглэсэн гааны навчтай холиод нүүрэндээ 15 минут тавиад халуун бүлээн усаар угаана. Ингэснээр арьсыг өнгөлөг болгохоос гадна гүн чийгшүүлэх болно.
- Арьс залуужуулах маск
Энэ бол хамгийн өртөг багатай үр дүн сайтай маск юм. Зөгийн балийг овъёосны гурилтай хутгаж бага зэрэг усаар шингэлж зуураад нүүрэндээ тавина. Мөн л 10 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ нь таны арьсыг гэрэлтүүлж, залуужуулаад зогсохгүй нүхжилт агшаах болно.
- Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ингэхэд таны үхэжсэн арьс унаж сэргэх болно шүү.









