Биеийн жингээ тогтвортой барьдаг болон, энергиэ зөв хуримтлуулж, арьсаа сайхан чигээр нь хадгалсаар ирсэн олон олон бүжигчин загвар өмсөгчдийн амьдралын хэвшлээс танилцуулая. Гоо сайхан байх гэдэг үгийг амжилт, ажлын дэвшилт байнга дагаж байдгийг хэзээд санаж яваарай.
- Наргил модны самрын тосыг бүх төрлөөр хэрэглэж байх хэрэгтэй. Гоо сайхандаа хоол хүнсэндээ ч тэр. Тэр таны арьсыг чийгшүүлж, чангаруулахаас гадна бүхэлдээ эрүүлжүүлнэ.
- Өглөө болгон лууван, алим, шанцайг хольж миксердээд ууж хэвшвэл хөгшрөлт удаан явагдах болно гэдгийг та 7 хонгийн дараанаас л мэдрэх болно шүү.
- Эмэгтэй хүн байгалийн гоо үзэсгэлэнгүүдийн нэг учраас байгаль эхтэйгээ холбоотой байх хэрэгтэй. Та өдөрт хэдхэн минут л гадаа сууж агаар амьсгалан, голын шоржигноог сонсож байхад л таны энерги нөхөгдөж сэргэж байдаг гэдгийг битгий мартаарай.
- Стресс бол гоо сайхны дайсан тиймээс заавартай бясалгал бол хамгийн үр дүнтэй арга. Өдөрт 5 хан минутыг бясалгахад зарцуулж байхад та мөнхийн тайван явах болно.
- Хэрэвээ та үнэхээр эрүүл аргаар туръя гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө бэлд дараа нь 2 хоолны халбага оливын тосыг 3 өдөр идээд 3 өдөр завсарлах маягаар хэвшвэл 7 хоногт 1 кг хасах болно.
- 7-оос багагүй 8-аас илүүгүй унтаж байвал таны бодисын солилцоо зөв явагдаж, арьс зөв амардаг.









