Ажилдаа ирэх замдаа
Сэтгэл сэргээсэн дуу эсвэл дуртай номоо сонсох хэлбэрээр сонсож яв.
Өглөө эрт ир
Ажилдаа эрт ирээд өнөөдөр хийх ёстой зүйлсээ сайтар төлөвлөж бод
Захиа шалгах
Өглөө ирэнгүүтээ чамд ирсэн e-mail эсвэл FB мэдээлэл шалгахаа боль. Үгүй бол чи өдөржин эдгээрийг шалгасаар цагийг барах болно.
Цаг ашиглалт
Өнөөдөр зайлшгүй хийх ёстой зүйлээ цаг үргэлж бодохоо боль
Төлөвлө
Өдөртөө төвөлөсөн зорилтуудаа заавал биелүүл
Уулзалт
Хэн нэгэнтэй уулзах нь аливаад анхаарлаа хандуулахад тусладаг. Сайхан уулзалт зорьсондоо хүрхэд чинь ч туслах болно.
Эрүүл чийрэг байх
Дасгал сургуулилт стресс тайлахаас гадна ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж батлагдсан байдаг. Тиймээс дасгал сургуулилт хийхийг орхигдуулж болохгүй.
Өөрийгөө эрчимжүүл
Нэгэн хэвийн байж, нэг үйлдлээ хэт их давтах нь илүү их ажлыг удаашруулдаг.
Өөдрөг, эерэг үзэлтэй бай
Өөртөө болон хамтран ажиллагсадтайгаа инээлдэж, эерэг энергийг түгээж бай.
Бусад тусла
Өрөөлд туслаж, чадах чинээгээрээ дэмжвэл чиний ажил ч гэсэн урагшлана гэдгийг сана
Энэрэнгүй бай
Сөрөг талдаа буюу сөрөг хүмүүст ч зөөлөн энэрэнгүй ханд. Тэд ямар нэг шалтгааны улмаас л тийм зан гаргаж байгаа.
Хамтдаа ажиллаж бай
Хэн нэгнээс тусламж хүсэхээс санаа зовж болохгүй. Бүгдээрээ хийвэл буруугүй гэдэг байхаа.
Ажлын байранд эвтэй байх
Хамт олонтойгоо эвсэг байхыг эрмэлз. Яагаад гэвэл эвтэй байснаар хамт олон хамтдаа урагшилна.
Ажлыг уйтгартай гэж болохгүй
Шүдээ зуугаад, толгойгоо өргөөд ажлаа хий
Тоглоом наргиан хий
Тоглоом наргиан хийж, аливаа зүйлсийн далд утгыг ойлгох нь ажлыг чинь дүгнэх дүгнэлтэд чинь эергээр нөлөөлнө.
Амралтаа зөв зарцуул
Ажлын бус цагийг өөр зүйлд зарцуулж, амралтаараа ямар нэг үйл ажиллагаанд оролц. Энэ нь таньд маш эерэг нөлөө үзүүлнэ.
Дасан зохиц
Аливаа бизнесийн дүрэм бол дасан зохицох байдаг. Тулгарч болох ямар ч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхдөө бэлэн байх хэрэгтэй.









