Улаанбаатар хот өнөөдөр 2 сая хүн ажиллаж амьдардаг том хот болсон. Гэтэл бид 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн эрчим, хүч, дэд бүтэц, шугам сүлжээгээ дорвитой өргөтгөөгүйгээс болоод өнөөдөр эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон.
Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн. Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.









