• +976 90062801
-10 °c
Ulaanbaatar
01 сарын 30, 2026
Advertisement
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
No Result
View All Result
ЭХЛЭЛ ОНЦЛОХ

“Jeep” бие даасан брэнд болсон түүх

CentralNEWS by CentralNEWS
09/04/2025
in ОНЦЛОХ
0
“Jeep”  бие даасан брэнд болсон түүх
0
SHARES
7
VIEWS
Share on FacebookShare on Twitter

1940 оны хавар Дэлхийн II дайн үргэлжилж байв. АНУ-д хүнд ачааны машин, чирэгч тээврийн хэрэгсэл хангалттай байсан ч цэргийн ерөнхий зориулалттай, бартаа туулах чадвар бүхий цоо шинэ төрлийн тээврийн хэрэгсэл байсангүй.

Армид зориулсан ерөнхий зориулалттай автомашин бүтээх тендерийг Пентагоноос яаралтай зарлав. Дээд тушаалын төдийгүй дунд, доод тушаалын офицерууд ч унах жижиг, авсаархан мөртлөө зэвсэг, галт хэрэгсэл, цэрэг, шархтан зөөж, хөнгөн чирэгч, тагнуулын болон хөдөлгөөнт галын цэгийн зориулалттай ашиглаж, байгалийн саадыг төвөггүй туулах чадвартай унаа шаардлагатай байлаа.

Тендерт тавигдсан шаардлагаар Америкийн армийн машин дөрвөн дугуй хөтлөгчтэй, 270 кг-аас багагүй ачаа ачиж, 7,62 мм-ийн пулемёт зоож болох зайтай, 590 кг-аас илүүгүй жинтэй машин байх ёстой байв.

Ердөө 49 хоногийн давчуу хугацаа заасан армийн тендерт цор ганц оролцогч болох, тухайн үед дампуурлын ирмэгт тулаад байсан “Ameri­can Bantam Car” компанийн загвар яллаа. Гэвч жижиг компани цэргийн том захиалга биелүүлж чадах, эсэхэд Пентагон эргэлзсэн тул “Willys Overland”, “Ford” компаниудыг “Bantam”-ын туршилтын загварыг дууриалган машин бүтээлгэхээр тендерт давхар оролцуулсан байна.

Үүний ачаар хооронд нь ялгахад төвөгтэй “Bantam”, “Wil­lys”, “Ford”-ын тусдаа гурван загвар бий болов. Загваруудаас хөдөлгүүр, явах эд ангийн техник үзүүлэлтийн хувьд хамгийн боловсронгуй нь болох “Willys”-ийн загварыг арми үндсэн стандарт болгон батлав. Үйлдвэрлэгч тус бүрт туршилтын 1500 ширхэг машин үйлдвэрлэх захиалга өгчээ. Хожим нь туршилтын загварыг бүгдийг нь Ленд- Лизийн шугамаар холбоотон Их Британи, ЗХУ-руу ачуулсан юм.

Дэлхийн II дайны турш дээрх гурван компани нийт 639245 ширхэг цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэснээс ердөө 2675 нь уг машиныг анхлан бүтээгч “Bantam”-ын “BRC-40” загвар байжээ. 1941 оноос “Wil­lys” туршилтын машины сайжруулсан хувилбараа “MB” гэсэн нэрээр, “Ford” компани “GP” гэсэн нэрээр үйлдвэрлэж эхэлсэн нь дайн дуустал өөрчлөгдсөнгүй.

Дэлхийн II дайны үед “Ban­tam BRC-40”, “Ford GP”, “Wil­lys MA” машинуудыг бүгдийг нь “Жийп” (Jeep) хэмээн ерөнхийлөн нэрлэдэг байв. Жийпнүүдээс хамгийн төгс нь болох 2.2 литрийн багтаамж бүхий 60 морины хүчтэй дөрвөн цилиндрт хөдөлгүүртэй “Willys MB” загвар 104 км цагийн хурд авах чадвартай байжээ.

Дэлхийн II дайны турш нийт 639245 цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэжээ

Дэлхийн II дайны турш ЗХУ-д холбоотноос нь “Ban­tam BRC-40”-өөс гадна 50500 ширхэг “Willys MB”, ”Ford GP” нийлүүлсэн нь хожмын орос жийпний үндэс болж өгчээ. ЗХУ “Willys MB” загварт суурилсан өөрийн хэд хэдэн хувилбар үйлдвэрлэв. Үүнээс хамгийн алдартай нь 1943 онд гарсан “Газ-67” юм.

Дайны үед ердөө 5500 ширхэг үйлдвэрлэсэн уг машин хурдны хувьд “Willys”-ийг гүйцэхгүй ч шатахуун голдоггүй, бензинээс гадна, солярка, керосинээр хүртэл ажилладаг байснаараа америк машинаас давуу болжээ.

Уг загвар хожмын сайжруулсан “Газ-67Б” загварын хамтаар 1953 онд алдарт “Газ-69” гарах хүртэл ЗХУ- ын гол жийп болж байлаа. Хожим ЗХУ-д бартаа туулах зориулалттай, дөрвөн дугуйн хөтөлгөөнт, рам хийц бүхий ямар ч машиныг үйлдвэрлэгчээс нь үл хамааран “жийп” хэмээн нэрлэдэг болсон нь Монголд уламжлагдан хэрэглэгдэх болсон түүхтэй. Харин америкчууд ийм автомашиныг SUV (sport utility vehicle) гэсэн ангилалд багтаадаг байна.

Дэлхийн II дайн дууссаны дараа “Jeep” нэрийг “Willys” компани машиныхаа албан ёсны худалдааны тэмдэгт болгон баталгаажуулсан юм. Дайны үеэр жийпний захиалгын ачаар эргэн сэргэсэн “Wil­lys Overland” дайн дуусмагц иргэний зориулалттай жийп үйлдвэрлэх болсон нь тус компанид муугүй орлого оруулжээ. Гэвч санхүүгийн хувьд төдийлэн амжилттай байж чадаагүй “Willys Over­land”-ыг хожим олон компанид нэгдэх хувь тавилан хүлээж байлаа. “Кaiser-Frazer” корпорацитай нэгдэж 1963 онд “Kaiser-Jeep” kорпораци болж хувирснаас хойш “Willys” нэр автомашины түүхэнд мартагдлаа.

1970 онд “Kaiser-Jeep”-ийг “American Motors” корпораци худалдан авч өөрийн салбар “Jeep Corporation” болгон өөрчлөв. Худалдан авалт үүгээр дууссангүй. 1987 онд Америкийн автомашин үйлдвэрлэгч “том гурав”-ын нэг “Chrysler” корпораци “Аmer­ican Motors”-ийг худалдан авснаар тус компанийн бие даасан брэнд болсон түүхтэй.

Previous Post

Next Post

АЛЬФА ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ?

CentralNEWS

CentralNEWS

Related Posts

“НООРОГ” МЭДЭГДЭЛ
ОНЦЛОХ

“НООРОГ” МЭДЭГДЭЛ

by CentralNEWS
03/19/2025
Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс
ОНЦЛОХ

Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс

by CentralNEWS
09/04/2025
МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа
ОНЦЛОХ

МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа

by CentralNEWS
09/04/2025
ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН
ОНЦЛОХ

ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН

by CentralNEWS
09/04/2025
“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно
ОНЦЛОХ

“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно

by CentralNEWS
09/04/2025
Next Post
АЛЬФА ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ?

АЛЬФА ҮЕИЙНХЭН ГЭЖ ХЭН БЭ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шилдэг нийтлэл

IPHONE-ИЙ ТАЛААР ЧИНИЙ МЭДЭХГҮЙ 5 ЗҮЙЛ

12/02/2024
ҮЙЛ АЖИЛЛАГААГАА МАШИНЫ ГАРАЖНААС ЭХЭЛСЭН ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИУД

ҮЙЛ АЖИЛЛАГААГАА МАШИНЫ ГАРАЖНААС ЭХЭЛСЭН ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИУД

09/04/2025
Д.Энхтүвшин. “Намууд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би УИХ-д хий дэмий суух шаардлагагүй”

Д.Энхтүвшин. “Намууд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би УИХ-д хий дэмий суух шаардлагагүй”

11/03/2024
CENTRAL NEWS - ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭНЭ.

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Ёс зүйг эрхэмлэнэ.

  • Нүүр
  • Харилцах утас: 90062801

Follow Us

No Result
View All Result
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?