Байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, саармагжуулах, нөхөн сэргээх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэтрүүлэх, сургалт, сурталчилгааг оновчтой явуулж байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага юм.
Монгол улсын засгийн газар, БНСУ-н засгийн газар хоорондын 1999 оны Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн зарчимд нийцүүлэн МУ-н Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, нөгөө талаас БНСУ-н Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА, нар хамтран 2014.08.20-нд УБ хотод “МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” хэрэгжүүлэх протокол байгуулсан.
⮚ 2018 оны 6-р сард уг төслийн хүрээнд “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чиглэл олон нийтийн харилцаа болон сургалт явуулах сургалтын төв” байгуулах барилгын ажил эхлэх зөвшөөрөл гарч барилга угсралтын ажил эхэлсэн.
⮚Монгол улсын засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ болон байгуулагдсан.









