• +976 90062801
-10 °c
Ulaanbaatar
12 сарын 06, 2025
Advertisement
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
No Result
View All Result
ЭХЛЭЛ ОНЦЛОХ

Шүүх Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай явуулахаа зарласан ч нийгмийн эсэргүүцэл их байна.

CentralNEWS by CentralNEWS
11/07/2024
in ОНЦЛОХ
0
Шүүх Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай явуулахаа зарласан ч нийгмийн эсэргүүцэл их байна.
0
SHARES
5
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Шүүх Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хаалттай явуулахаа өнөөдөр зарлав.
Харин сошиал орчин, нийгмийн хүрээнд хэргийг нээлттэйгээр явуулах, хэргийн учир шалтгааныг бодитоор дүгнэх, сэтгүүлчийг хэлмэгдүүлэхгүй байх зэрэг нийтлэг шаардлагуудыг тавьж байна.

Шүүхийн тайлбарт: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт эхлэн явуулахаар товлосон байна.

Уг асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү процессын тойм гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийнэ.

Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэж шүүхээс мэдээллээ.

Previous Post

Нэрт зураач, барималч, инженер, эрдэмтэн, гүн ухаантан Леонардо да Винчи

Next Post

Mesgi Эсгий гутал / Шаахай

CentralNEWS

CentralNEWS

Related Posts

“НООРОГ” МЭДЭГДЭЛ
ОНЦЛОХ

“НООРОГ” МЭДЭГДЭЛ

by CentralNEWS
03/19/2025
Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс
ОНЦЛОХ

Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс

by CentralNEWS
09/04/2025
МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа
ОНЦЛОХ

МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа

by CentralNEWS
09/04/2025
ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН
ОНЦЛОХ

ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН

by CentralNEWS
09/04/2025
“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно
ОНЦЛОХ

“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно

by CentralNEWS
09/04/2025
Next Post
Mesgi Эсгий гутал / Шаахай

Mesgi Эсгий гутал / Шаахай

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шилдэг нийтлэл

ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ

ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ

01/28/2025
Монгол Улс олон улсын татварын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Монгол Улс олон улсын татварын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

09/03/2025
ЖИН ХАСАХЫГ ХҮСВЭЛ ХОРИХ ХҮНС

ЖИН ХАСАХЫГ ХҮСВЭЛ ХОРИХ ХҮНС

01/07/2025
CENTRAL NEWS - ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭНЭ.

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Ёс зүйг эрхэмлэнэ.

  • Нүүр
  • Харилцах утас: 90062801

Follow Us

No Result
View All Result
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?