Эмэгтэйчүүд бидний өнгө төрхийг хамгийн ихээр нэмэгдүүлж, гоо үзэсгэлэнтэй харагдуулдаг зүйлс бол яахын аргагүй арьс, үс, хумс байдаг билээ. Энэ чухал эрхтэнүүдээ эрүүл байлгахын тулд хамгийн их тэжээллэг хүнсийг хэрэглэж занших хэрэгтэй. Бид та бүхэндээ хумс, үс, арьсаа өнгөлөг эрүүл байлгахын тулд хэрэглэж хэвших 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.
- Оливын тос болон авакадо жимс
Эдгээр жимсэнд Е витамин болон антиоксидант буюу исэлдүүлэлтийн эсрэг бодисууд ихээр агуулагдсан байдаг. Байга хэрэглэснээр арьсандаа хэрэгтэй шим тэжээл аваад зогсохгүй хөгшрилт удаан явагдана гэсэн үг юм. Витамин
Е бүх төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг ч оливын тосыг огт гүйцдэггүй.
- Навчит хүнсний ногоо хэрэглэ
Навчит ургамал идэж хэвшвэл С витаминаар баялаг тул таны арьс чангарах болно. Тэр дундаа бууцай, юцай маш өндөр үр дүнтэй байдаг.
- Исгэлэн хоол хүнс
Исгэлэн хүнсэнд ислэг ихээр агуулагддаг учраас хүний биед маш сайн нөлөө үзүүлж байдаг. Исгэлэн тараг ч мөн адил. Манай нөхцөлд тараг, аарц, ааруул сайн идэж хэвшвэл таны хумс бэхжиж ургахаас гадна ясны сийрэгжилтэд орохгүй юм.
- Самар
Самар бол хамгийн илчлэг өндөртэй, шим тэжээлтэй хүнс. Омега 3, олон төрлийн витамин болон эрдсүүдээр баялаг байдаг учраас үс хуйханд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн хагтсан үедээ Бразил самар хэрэглэвэл хагнаас нүд ирмэхийн зуур ангижирч болно гэнэ шүү.
- Өндөг
Өндөгний шаранд маш сайн төрлийн В7 витамин агуулагдаж байдаг бөгөөд хумс хугаралт болон үс уналтын эсрэг онцгой сайн нөлөө үзүүлдэг.
Эцэст нь сайхан арьстай, өнгөлөг эрүүл үс хумтай байх хамгийн гол мөрдлөг эрүүл амьдралын хэвшил болон сайн унтаж амрах, нойр сайн авах гэдгийг битгий мартаарай.









