- Боловсон бай
Хэтэрхий боловсон байх нь зарим тохиолдолд болзоот бүсгүйг чинь үргээчихдэг гэдгийг битгий мартаарай. Түүний нүдний өнгөний талаар ярих үед бүсгүй тань танийг өөрт нь анхаарал хандуулж байна гэдгийг хэлэх болно. Мөн хамтдаа байх сайхан байгаа талаараа хэлэх хэрэгтэй.
- Өөртөө итгэлтэй бай
Хамгийн анхны болзоон дээрээ л өөртөө итгэлтэй чанарыг чинь олж хараагүй цагт энэ болзоо цаашдаа амжилтанд хүрэх магадлал буурч байдаг. Болзоот бүсгүйтэйгээ ярилцах үедээ ярианы сэдвийг өөрийн байр суурьнаас тухтай ярьж, үүнийгээ баталж байгаагаарй. Гэхдээ нуршаа биш, харилцагчаа заалхаахаар биш, сонирхол татахуйцаар ярих нь зөв.
- Байгаагаараа л бай
Хамгийн анхны уулзалтан дээр л архи уугаад байвал танийг үнэлэх үнэлэмж буурахаас гадна таниас шууд зугатаж эхэлнэ. Эмэгтэй хүнийг хэдий чинээ хүндэлж ойлгож харьцана таны үнэлэмж төдийн чинээ дээшлэнэ.
- Өөрийгөө маш сайн бэлд
Хэрэвээ чи болзоондоо ач холбогдол өгөлгүй орноосоо боссон чигтээ явах юм бол болзоо чинь чиний ач холбогдол өгөөгүйтэй нэгэн адил нурах болно. Хамгийн анхны болзоон дээр л хэн гэдгээ харуул. Эр хүн гэлтгүй та хумсандаа анхаарлаа тавих хэрэгтэй. Хумсны толио чинь өнгөлөг байна уу, үс засалт чинь шинэлэг үү ядахдаа шүдээ угаасан уу гэх мэт. Угаалгын өрөөний тольны урд их хэмжээний цаг зарцуул. Болзооны өмнө идэх хоолондоо ч анхаар, гэдэс чинь гэнэтийн байдлаар өвдвөл яана.
- Хоёр дахь сэтгэгдлийг төрүүл
Энэ нь өмсөх хувцсандаа анхаар гэсэн үг. Хаашаа явах гэдгээс шалтгаалж өмсөх хувцсаа маш сайн тохируулах хэрэгтэй. Найзуудаасаа тусламж хүссэн ч болно гэхдээ ингэхийг хүсэхгүй бол ядахдаа чиний найзуудын үзэн яддаг цамцаа л битгий өмсөөрэй гэсэн үг.
- Нүд рүү нь эгцэлж хар
Анхны болзоонд хүүхнүүд чамайг шалгаж, ухаж, дүгнэж байдаг учраас өчүүхэн жижиг үйлдлийг ч анзаарсан байдаг. Тиймээс цаг болон утас руугаа харахаа болиод зүгээр л нүд рүү нь эгцэлж хар, тэдний тухай асуу, хариултыг нь анхааралтай сонс. Учир нь тэд үргэлж л анхаарлын төвд байхыг хүсдэг.
- Тооцоогоо өөрөө төл
Ширээн дээр байх тооцоог бүсгүй тань шүүрэн авна гэдэг бол бүдүүлэг эхэрг. Эхлээд та тооцоогоо төлөийг уриалах ёстой. Хэд хэдэн болзоог бүсгүй тань хүлээн зөвшөөрсний дараа тэр өөрөө ч тооцоо хийхийг эсвэл танийг коктель-ээр дайлахыг уриалах болно. Энэ үед бүсгүй танийх болсон гэдэгт та итгэлтэй байж болох нь. Амжилт.









