• +976 90062801
-10 °c
Ulaanbaatar
12 сарын 06, 2025
Advertisement
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
No Result
View All Result
ЭХЛЭЛ LIFESTYLE

ШИНЭ ЖИЛИЙН ҮҮСЭЛ

CentralNEWS by CentralNEWS
01/06/2025
in LIFESTYLE
0
ШИНЭ ЖИЛИЙН ҮҮСЭЛ
0
SHARES
6
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Анх шинэ жилийн баярыг гуравдугаар сарын нэгэнд тэмдэглэдэг байжээ. Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байснаас тэр гэнэ.  Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллогоор тоолж нэгдүгээр сарын 1-ээс болгосон юм байна. Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Австралид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн юм байна. Харин шинэ жилийн баяр Азид хамгийн сүүлд дэлгэрсэн юм байна.

УЛС БҮР ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГООР БАЯРАА ТЭМДЭГЛЭДЭГ

ЛИД: Аливаа улс оронд шинэ жилийн баяраар нэгэн жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ он, аливаа зүйлийн эхлэл тавигдах үе байдаг билээ. Тэгвэл шинэ жилийн баярыг улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогоор тэмдэглэдэг. Одоо та бүхэндээ энэ талаарх мэдээллийг хүргэе.

ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР :  Еврейчүүд энэ баяраа Рош Ха-Шана гэж нэрлэдэг.  Тэд шинэ оны эхний 10 хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг байна.

АНГЛИД ЗАХИА БИЧДЭГ : Англи улсад шинэ жилээр зул сарын эцэгтээ захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшэндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч буй утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна

ӨМНӨД АФРИКИЙН УРГАЦЫН БАЯР : Өмнөд Африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

ФИНЛЯНДЫН БАЯР : Финчүүд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

УНГАРЫН УЛАМЖЛАЛ : Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг.

ЭНЭТЭХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ : Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лагшмид мөргөдөг.

ЯПОНЫ ШЁО ГАЦҮ :  Япончүүд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

ГЕРМАНЫ ГЭР БҮЛИЙН БАЯР : Германчуудын баярын нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сарыг хур бороотой, уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

МЕКСИК, ИСПАНИ, КУБИД УСАН ҮЗЭМ ИДДЭГ : Мексик, Испани, Кубид шинэ он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг
БИРМ: Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.
ШОТЛАНД: Шинэ жилийн өглөө тухайн айлд хамгийн түрүүн ирсэн хүнийг аз жагал авчирлаа гэж үздэг. Иймээс айл бүр шинэ жилийн өглөө орж ирсэн хамгийн анхны хүнийг хүндэтгэдэг ажээ. Гэхдээ аз жагал зөвхөн хар үстэй хүнээр дамжин орж ирдэг гэж үздэг тул өөр үстэй хүн энэ өдөр айлд орж болохгүй юм байна.

Previous Post

“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно

Next Post

СҮЛД МОДНЫ ҮҮСЭЛ

CentralNEWS

CentralNEWS

Related Posts

Хавар цагт бэлдэх сэтгэл санаа, эрүүл мэндийн 9 зөвлөгөө
LIFESTYLE

Хавар цагт бэлдэх сэтгэл санаа, эрүүл мэндийн 9 зөвлөгөө

by CentralNEWS
03/14/2025
Хоол идсэний дараа зайлсхийх ёстой 10 зүйл
LIFESTYLE

Хоол идсэний дараа зайлсхийх ёстой 10 зүйл

by CentralNEWS
02/26/2025
Хаврын ядаргаанаас сэргийлэх зөвлөгөө
LIFESTYLE

Хаврын ядаргаанаас сэргийлэх зөвлөгөө

by CentralNEWS
02/25/2025
ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ
LIFESTYLE

ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ

by CentralNEWS
02/20/2025
ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ
LIFESTYLE

ГОО САЙХАНД ОРОЛГҮЙГЭЭР АРЬСАА АРЧЛАХ 5 ЗӨВӨЛГӨӨ

by CentralNEWS
01/28/2025
Next Post
СҮЛД МОДНЫ ҮҮСЭЛ

СҮЛД МОДНЫ ҮҮСЭЛ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шилдэг нийтлэл

ХАМГИЙН УЙТГАРТАЙ 20 АЖИЛ

ХАМГИЙН УЙТГАРТАЙ 20 АЖИЛ

01/07/2025
НОЙР САЙН АВАХ 8 ЗӨВЛӨМЖ

НОЙР САЙН АВАХ 8 ЗӨВЛӨМЖ

01/11/2025
Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв УТҮГ

09/04/2025
CENTRAL NEWS - ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭНЭ.

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Ёс зүйг эрхэмлэнэ.

  • Нүүр
  • Харилцах утас: 90062801

Follow Us

No Result
View All Result
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?