Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мєнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл єлгєдєг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж. Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар єргєжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.
Чимэглэл хаанаас эхтэй вэ
Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байсан байна. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг. Харин XVIII зуунаас л өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна.
Харин одоо та бүхэндээ дэлхийн хамгийн сонин содон гацуурын талаарх мэдээллийг хүргэе.
1.Манай гаригийн хамгийн үнэтэй сүлд мод бол Абу-Дабигийн Emirates Palace зочид буудалд зассан сүлд мод. 13 метрийн өндөртэй, алт болон эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэ мод 11 сая долларын өртөгтэй.
2.Сан-Францискогийн нэг номын сангийнхан “Баярын сүлд мод бол мэдлэгийн эх булаг байх ёстой” гэж үзэн хүн төрөлхтний уншвал зохих номуудаар сүлд модоо зассан нь энэ. Баяр өнгөрмөгц мэдээж энэ номууд тавиур дээрээ тавигдаж худалдан авагчийн цүнхэнд орох нь гарцаагүй.
3.Бразилийн нийслэл Рио-де-Жанейрод 85 метр өндөртэй, 15 угсраа бүхий энэ гацуурыг засахад 500 тонн орчим төмөр орсон. Мод тойруулан асаасан гэрлэн чимэглэлийн утасны урт нь бараг 100 км бол чийдэн нь гурван сая орчим. Энэ мод Лагоа нуурын усан дээр 15 жил болж бразилчууд, жуулчид шинэ жил бүрээр очиж өөр өөрсдийн гэрлийг асаадаг гэнэ.
4.Америкийн Мейн муж далайн эрэг дээр байдаг болохоор эндхийн хүн бүр л загас, хавч барьж амьдарна. Ийм болохоор тэд сүлд модоо хавч барихад ашигладаг урхи модоор зассанд хэн ч гайхахгүй. Чимэглэл нь бас энгийн биш ээ. Загасны тор татахад ашигладаг живдэггүй улаан савнуудаар чимэглэл хийсэн байгаа.
5.Канадын Монреалын нэгэн мебель тавилгын дэлгүүр шинэ жилийн баяраа ийм сүлд модтой угтахаар шийдвэрлэж. Таазнаас өлгөсөн 300 лонх яг л гацуур шиг харагдаж, хэний ч анхаарлыг татна.
6.Исландын нийслэл Дублинд 20 орчим метр өндөр LED сүлд мод засчээ. Ер бусын энэ сүлд модонд төрөл бүрийн хэмжээтэй 100 мянга орчим LED ламп орсон байна. Энэ сүлд модны гэрлэн чимэглэлийг Blacher компани хийсэн гэнэ.
7.Литвийн Каунас хотын худалдааны төвийн өмнөх талбайд 40 мянган хуванцар лонх шил ашиглан босгосон сүлд мод ч бас хямд зардлаар бүтсэн атлаа гоёмсог байжээ.









