- Их британийн алдарт жүжигчин Рассел Брэнд
Рассел Брэнд тэр ажлын ачаалалыг даах эрч хүчээ Иогоос авдаг байна. Тэрээр ажил карертаа тэргүүлэхэд надад нөлөөлсөн цор ганц зүйл бол Иог гэж хэлдэг.
- Жүжигчин Женифер Анистон
Женифер 28 хоногийн бие галбиржуулах төгс Иогоор хичээллээд олон жил болж байгаа бөгөөд энэхүү дасгалд нь өөх хайлуулах онцгой нөлөө бүхий уламжлалт дасгалууд багтсан байдаг.
- Дуучин Лэйди Гага
2013 онд Гага гуяндаа хагалгаа хийлгэснээс болж тэргэнцэр дээр суух болсон билээ. Энэ бүхнээс намайг Иог аварч чадсан, надад сэтгэлийн тэнхээ өгдөг гэж хэлсэн байна. Гага Бикрам иогоор хичээллэдэг.
- Бразилийн топ модел Гизель Банчен
2 хүүхдийн ээж гайхалтай модел өглөө эртлэн иогоор хичээллэдэг, үүний ачаар ямар ч дэглэм барилгүйгээр хүссэнээ иддэг гэжээ. Иогоор хичээллэснээр бүтэн өдөр эрч хүчтэй, аз жаргалтай байдаг гэнэ.
- АНУ-ын жүжигчин Мичель Уильяамс
Тэрээр нөхрөө өөд болсны дараа буюу 2010 оноос хойш ганц бие ээжүүдэд зориулсан иогоор хичээллэж байгаа бөгөөд иог түүнд өөрийгөө таних, сайн ээж байх болон сэтгэлээ хянахад тусладаг гэжээ.
- “Maroon5” хамтлагын дуучин Адам Ливэйн
Тэрээр тоглолт болгоныхоо өмнө 1 цаг бясалгал хийдэг гэнэ. Иогоор хичээллэснээр тэр аливааг өөр өнцгөөр харж эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг зөв шийдвэр гаргахад тусалдаг байна.
- Мэргэжлийн сагсан бөмбөгчин Леброн Жеймс
Тэрээр цорын ганц иогоор хичээллэдэг сагсчин биш ч гэлээ 2011 оноос хойш Иогор хичээллэснээр тэр зорьсондоо хүрэх хүчийг авах болсон талаара хэлж байжээ.
- АНУ-ын тэргүүн хатагтай Хилари Клинтон
Хилари 30 жилийн турш Иог болон усанд сэлэлтээр хичээллэж байгаа юм байна. Эдгээрийн ачаар тэр эрүүл чийрэг, бас эрч хүчтэй байж чаддаг төдийгүй өөрийн нөхрөө ч мөн адил иогоор хичээллэдэг болгосон байна.
- Жүжигчин Роберт Довни
Тэрээр карерийнхаа эхэн үед хар тамхи, архи зэрэгт донтож эхэлсэн юм. Харин эдгээрээс салахад, энэ биеийг минь өдий зэрэгтэй байхад гагцхүү Иог тусалсан гэж ярих дуртай нэгэн.
- Жессика Бел
Тэрээр фитнес, спортоор илүүтэй хичээллэхийг илүүд үздэг ч гэсэн төгс сайхан бие галбиртай байх нууц бол ердөө иог гэж хэлсэн байдаг. Хэрэвээ би олон жил иогоор хичээллээгүй бол хэн ч биш байх байсан гэдгээ ч ярьжээ.









