Жингээ хасая гэж мэрийж л байгаа бол эдгээр хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Таны өнө удаан хугацааны хөдөлмөрийг чинь хормын төдийг идэвхгүй болгож чадах нөлөөтэй гэдгийг анхаараарай.
- Боловсруулсан махан бүтээгдэхүүн.
Хамгийн их калори, тослог болон сод агуулдаг бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүнээс та 7 хоногт 2 удаа иддэг бол чихрийн шижин, зүрхний өвчин болон хорт хавдараар өвчлөх магадлал өснө гэсэн үг. Учир нь тэд маш ихээр давслагдсанаас гадна химийн урвалд орсон байдаг.
- Таргалалтын эсрэг бүтээгдэхүүн
Таргалалтын эсрэг гэдэг нь сахарын агууламж бага буюу бор элсэн чихэртэй бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм. Бор элсэн чихэр нь чихрийн агууламж бага байдаг ч зүрхэнд муу нөлөө үзүүлдэг холестрол болон өндөр чихрийн агууламж бүхий содын уусмалын найрлагатай байдаг. Тиймээс бор элсэн чихрээс татгалзаарай.
- Майнез
Нэг цайны халбага майнезд 10 гр өөх тос, 90 калори, 90мг сод агуулагддаг учраас та энэ эрүүл бус хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.
- Лаазалсан буюу бэлэн бүтээгдэхүүн
Дэлгүүрүүдэд хамгийн өргөн сонголттой байдаг бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй лаазалсан, бэлэн бүтээгдэхүүн. Эдгээр хүнс удаан хадгалах бодис, сода болон калорийн агууламж өндөр байдаг учраас хэрэглээнээс хассан ч буруудахгүй гэдгийг санаарай.
- Масло, цөцгийн тос
Маслыг бид ургамлын болон малын гаралтай учраас хамгийн эрүүл хүнс хэмээн эндүүрдэг. Тэгвэл маслыг ихээр хэрэглэснээр ходоодны хавдар болон нойр булчирхай үрэвсэх эрсдэлүүд ихээр нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
- Тоник болон чихэрлэг уух зүйлс
Жингээ хасах гэж байгаа хүмүүсийн хоолны дэглэмээсээ хасах номер нэг бүтээгдэхүүн бол сода гэдгийг та бүхэн мэдэж авсан байх. Тиймээс тоник болон чихэрлэг хийжүүлсэн ундааг хэрэглээнээсээ хассан байхад та эрүүл турах болно шүү. Амжилт хүсэе.









