2024 оны нэгдүгээр сард “Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл”-ийг шинэчлэн баталж өнгөрөгч есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм.
Уг хуульд хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлж “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд амьдарч байгаа орон байранд архидан согтуурах, эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтрэхийг хориглоно” гэсэн заалт буй. Харин энэ зохицуулалт амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байх нь ойлгомжтой.
УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар ажлын хэсэг энэхүү хуулийн төслийг өргөн барьж батлуулсан аж.








