• +976 90062801
-10 °c
Ulaanbaatar
12 сарын 06, 2025
Advertisement
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
  • НҮҮР
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ
No Result
View All Result
No Result
View All Result
ЭХЛЭЛ ОНЦЛОХ

ААВУУДЫН ХҮҮХДҮҮДДЭЭ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ

CentralNEWS by CentralNEWS
12/10/2024
in ОНЦЛОХ
0
ААВУУДЫН ХҮҮХДҮҮДДЭЭ ЗААЖ ӨГӨХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ
0
SHARES
4
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Эцэг эхчүүд бие сэтгэл үйл хөдлөл бүхий л зүйлээрээ хүү охиддоо үлгэрлэж байдаг. Тэр тусмаа аавуудын нөлөө, аавуудын зааж өгсөн зүйлсийг хүүхдүүд илүүтэйгээр суралцдаг болохыг тогтоожээ. Тиймээс аавуудын хүүхдүүддээ үлгэрлэж, зааж өгвөл зохих 12 зүйлсийн талаар та бүхэндээ одоо дэлгэе.

  1. Зөв ярьж сургах

8 нас хүртэл хүүхдийн оюуны хөгжил ид явагдаж байдаг учраас зөв ярихыг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь: ямар үг “х” үсгээр эхлээд “х” үсгээр төгсдөг билээ гэх  мэт. Төмсний нухаш зутан шөл 2-ын ялгааг хэлүүл. Тэдний хүлээж авах чадвар илэрхийлэх чадвар нь огцом нэмэгдэх болно.

  1. Сонсох чадвар төлөвшүүлэх

Бид хүүхдүүдийнхээ ярих чадварыг нь сайжруулахын тулд бүх л анхаарлаа хандуулсаар байгаад хамгийн чухал дадал болох сонсож сурах чадварыг мартаж орхидог. Амаа чихнээсээ илүү ажиллуулахгүй байж, анхааралтай сонсохыг тайлбарлах хэрэгтэй. Энэ чадварыг төлөвшүүлэхийн тулд та хүүхэдтэйгээ байнга харилцан яриа хийж болно.

  1. Дугуй унах

Нэг л удаа заагаад өгчихсөн байхад хүүхэд чинь хэзээ ч мартахгүй. Зарим судлаачид дугуй унах тэнцвэрийг нь хөгжүүлэхийн тулд нэг дөрөөг нь авахыг санал болгодог. Гэхдээ энэ нь тийм ч тустай биш. Зүгээр л суудлын араас нь бариад тэгш гадарга дээр хүүхдээ түрээд явахад л болно. Хүүхэд тань таны тусламжид хэт найдаад олигтой хөдлөхгүй байвал түрэлтийн хурдаа бага багаар нэмэгдүүлээрэй.

  1. Алтан гадас одыг олохыг заах

Хүүхэддээ оддын байрлалыг зааж өгч байна гэдэг бол тэдний хувьд гараг эрхсийн үүдийг нээж өгч байгаа хэрэг.

Эхдээд 7 бурхан одыг зааж өг, олоход хамгийн амархан байдаг.

7 бурханы урд ирмэгийг бүрдүүлж байгаа 2 одноос чанх хойшоо зураас татхад Алтан гадас од харагдах болно.

  1. Худал хуурмагийн эсрэг зогсдог болго

Аливаа бусармаг зүйлийн эсрэг зогсдог зан чанарыг хүүхэддээ төлөвшүүл. Ямар ч зүйл хариу үйлдэл үзүүлдэг. Харин хүүхдийн эсэргүүцлээ илэрхийлэх хариу үйлдлийг зөв төлөвшүүлэх нь л чухал юм шүү. Биеийн хэл зааж өгсөн ч болно.

  1. Өгөөмөр, энэрэнгүй болго

Юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг байхаа. Энэрэнгүй байж бусдад гараа сунгахад зөвхөн та л үлгэрлэнэ гэдгээ битгий мартаарай. Хүүхдийнхээ хуучин тоглоомыг бусдад хандивлуул, амьтанд хайртай болго. Тус хүргэснийхээ дараа баярлалаа гэдэг үгэнд баярлдаг болго. Ингэснээр хүүхэд тань сайн үйл санаачилдаг болно.

  1. Уучлаарай гэж хэлэх

Уучлаарай гэдэг есхөн үсэгтэй үгийг хэлэх хүн болгоны хувьд хүнд байдаг. Тэр тусмаа хүүхдүүдийн хувьд. Тиймээс буруугаа хүлээж сурах гэдэг нь хамгийн зөв хүмүүжлийн төлөвшил болдог юм шүү. Үүний тулд:

  • Нүд нүдрүүгээ эгцлэн харж харилцахад сурга
  • Гэхдээ, хэрэвээ гэдэг шалтаг тоочих үгсийг зөвшөөрч болохгүй
  • Эхлээд хүүхдээ тэвэрч эсвэл гарыг нь атгаж байгаад тэгээд ярилцаад үз
  • Зөвхөн уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх бол хангалтгүй зүйл учраас эхлээд үзэл бодлыг нь сонсож байгаарай.
  1. Хөзөр тоглохыг зааж өг

Хүүхдийнхээ насны онцлогоос хамаарч та хөзрөөр тоглож болох олон тоглоомыг зааж өгч болно. Оюун ухаан хөгжүүлэх тоглоом байвал бүр сайн. “ 21 татах” ч юмуу. Ингэснээр хүүхдийн тань магадлалын хуулийн талаарх ойлгоц нэмэгдэж математик сэтгэлгээ сайн хөгжих болно.

  1. Хэн нэгнийг хайрлах

Хүүхдүүдийнхээ хувьд та бол төгс хүн. Хэн нэгнийг хайрлахыг зааж өгдөг тод томруун жишээ юм. Нөхөрлөлийг хэрхэн бүтээх, эмэгтэй хүнийг хэрхэн хүндэж харилцах тэр ч бүү хэл охидтой яаж яриа өдөх вэ гэдгийг тэд гагцхүү таниас л суралцаж байдаг. Тиймээс гэр бүлийн халуун дулаан орчныг бүрдүүлэхийн тулд та маш сайн хичээх хэрэгтэй шүү.

  1. Цаасан онгоц хийхийг зааж өг

Техник технологийн хөгжил өдрөөс өдөрт дэвшиж гүйцэгдэхгүй байгаа ч гэлээ цаасан онгоц үргэлж л ид шид мэт байсаар ирсэн. Энэ бол хүүхдэдээ зааж байгаа гайхалтай геометриaн дүрс болон орон зайн хичээл байх болно. Тиймээс хэсэгхэн цаасаар та энэ гайхамшгийг хүүхэдтэйгээ хамтран бүтээх боломжтой юм шүү.

Previous Post

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

Next Post

Р.Оюун-Эрдэнэ: Төлөөлөх эрхээ ард иргэдээсээ авсан эмэгтэйчүүд нэг дор цуглаж туршлага, мэдлэгээ хуваалцлаа

CentralNEWS

CentralNEWS

Related Posts

“НООРОГ” МЭДЭГДЭЛ
ОНЦЛОХ

“НООРОГ” МЭДЭГДЭЛ

by CentralNEWS
03/19/2025
Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс
ОНЦЛОХ

Бууз, мах ихээр идсэний дараа анхаарах зүйлс

by CentralNEWS
09/04/2025
МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа
ОНЦЛОХ

МУГТ Э.Цэндбаатар Мексикийн боксчинг ялж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа

by CentralNEWS
09/04/2025
ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН
ОНЦЛОХ

ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ 10 АЛДАРТАН

by CentralNEWS
09/04/2025
“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно
ОНЦЛОХ

“3D” хэвлэгчээр хүний эд эрхтэнг хэвлэх боломжтой болно

by CentralNEWS
09/04/2025
Next Post
Р.Оюун-Эрдэнэ: Төлөөлөх эрхээ ард иргэдээсээ авсан эмэгтэйчүүд нэг дор цуглаж туршлага, мэдлэгээ хуваалцлаа

Р.Оюун-Эрдэнэ: Төлөөлөх эрхээ ард иргэдээсээ авсан эмэгтэйчүүд нэг дор цуглаж туршлага, мэдлэгээ хуваалцлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Шилдэг нийтлэл

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

12/10/2024
Хоол идсэний дараа зайлсхийх ёстой 10 зүйл

Хоол идсэний дараа зайлсхийх ёстой 10 зүйл

02/26/2025
АНУ-ын Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна.

АНУ-ын Лос-Анжелес хотын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна.

01/09/2025
CENTRAL NEWS - ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭНЭ.

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Ёс зүйг эрхэмлэнэ.

  • Нүүр
  • Харилцах утас: 90062801

Follow Us

No Result
View All Result
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ДЭЛХИЙ
  • CENTRAL БУЛАН
    • CENTRAL CAFE
    • CENTRAL ORIGINALS
  • БУСАД
    • БИЗНЕС
    • СОЁЛ УРЛАГ
    • СПОРТ
    • ТЕХНОЛОГИ

© 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?